![](/uploads/201403/news/thumb/54fbcd81b913cedb2b8d8fecbd5fd3a7_x3.jpg)
Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Батлан хамгаалахын яаманд зочилж Батлан хамгаалахын дэд сайд Пэг Сын Жүтэй уулзалт хийжээ.
Хоёр орны Батлан хамгаалахын дэд сайд нар БНСУ-ын Батлан хамгаалахын яамнаас Монгол Улсын Батлан хамгаалахын яаманд буцалтгүй тусламжаар нийлүүлж байгаа зам, засвар, барилга инженерийн техникүүдийг хүлээлгэн өгөх “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна.
Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монголын талаас Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хошууч генерал М.Борбаатар, атташегийн туслах, ахлах дэслэгч Л.Чинзориг, Солонгосын талаас Батлан хамгаалахын дэд сайд Пэг Сын Жү, БХЯ-ны Цэргийн хангамж, удирдлагын газрын дарга, хоёр одтой генерал Ли Сан Үг болон газрын дэд дарга, мэргэжилтнүүд оролцжээ.
Солонгос улсаас техникийн тусламж авна | ||
Үзсэн: 921 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.