Шууд Chart

“Алтан-Өд” наадмын бүртгэл маргааш эхэлнэ

2019-10-29 16:30:49

Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан-Өд” наадмын бүртгэл маргааш эхэлнэ.

2001 оноос эхлэн жил бүр зохиогдох болсон уг наадам энэ жил 19 дэх удаагаа болох гэж байна.

"Алтан өд" наадам энэ жил яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон зөгнөлт зохиол гэсэн найман төрлөөр шилдгүүдийг шалгаруулна.

Шилдгээр шалгарсан бүтээл “Алтан-өд” цомын эзэн болох юм.

Бүртгэл ирэх арваннэгдүгээр сарын 29-нд хаагдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Алтан-Өд” наадмын бүртгэл маргааш эхэлнэ  
Үзсэн: 1017 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй