Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Израил Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Цви Хэйфэцийг 10 дугаар сарын 28-нд ГХЯ-нд хүлээн авч уулзаж, Монгол, Израилын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, бүс нутаг болон олон улсын харилцааны сонирхсон асуудлаар ярилцав.
Элчин сайд Гадаад харилцааны сайдыг Израилд айлчлах урилгатайг нотолж, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа тэмдэглэв. Тэрбээр мөн соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааны зарим баримт бичгийг байгуулахын төлөө байгаагаа илэрхийлэв.
Израилын тал хоёр улсын ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг 2020 онд Израилд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Монгол, Израилын хөдөө, аж ахуйн хамтын ажиллагааны хүрээнд 2018-2019 онд Израил Улсын “Агростадийс” байгууллагын шугамаар манай ХАА-н Их, дээд сургуулийн 36 оюутан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бөгөөд эл хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ нотлов.
Израилын Элчин сайд Цви Хэйфэцийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 1091 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.