![](/uploads/201403/news/thumb/dd97d76af65cb940bc2cd429b618cdee_x3.jpg)
Кувейт улсын нийслэл Кувейт хотноо болж буй буудлагын спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний охидын хийн бууны өчигдөр болсон дөрвөн дасгалд манай есөн залуу мэргэн бууч цэц мэргэнээ сорьжээ.
Манай тамирчдаас Спортын мастер Н.Ангирмаа 395 онож, хүрэл медаль хүртэн, “Наньжин 2014” өсвөрийн олимпт оролцох эрхээ авсан байна.
Мөн манай охид багийн дүнгээр 11 багаас 1236.4 оноогоор алтан медаль хүртсэн бол БНСУ 1232.3 оноогоор мөнгө, 1228.8 оноогоор Иран улсын баг хүрэл медаль хүртжээ.
Манай тамирчин олимпт оролцох эрхээ авлаа | ||
Үзсэн: 1041 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.