
АНУ-ын Калифорни мужийн Санта Анита паркт болох морин уралдааны ДАШТ буюу "Breeder's cup-2019"-д “Макс” группийн ерөнхийлөгч, Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын "Mongolian Groom" дуудлагатай хүлэг уралдана.
Уг тэмцээн ирэх арваннэгдүгээр сарын 1,2 нд болох бөгөөд уг хүлэг нь гурван настай, есөн номертойгоор уралдах аж.
Тус халтар морины уяа сойлгыг Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат тааруулдаг билээ.
Сонирхуулахад, Д.Ганбаатар уяачийн "Mongolian Saturday" дуудлагатай хүлэг 2015 оны Breede's cup уралдаанд түрүүлж байсан юм.
Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын хүлэг ДАШТ-д уралдана | ||
Үзсэн: 1042 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.