Шууд Chart

“Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” үйл ажиллагаа Геннист бичигдэнэ

2019-10-30 15:01:26

Ховд аймгийн зон олон соёлын үнэт өв болсон хөөмийн урлагаа өнөөдөр “Дэлхийн дээд амжилт”-д бүртгүүлэх гэж байна.

Уг үйл ажиллагаанд тус аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, “Ховд” их сургууль, “Хөгжил” политехник коллеж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн авьяаслаг залуус, хүүхэд багачууд болон ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид зэрэг 1400 гаруй хөөмийч оролцож байгаа аж.

Өөрөөр хэлбэл, таван настай балчраас эхлээд 83 настай Улсын тэргүүний уран сайханч буурай хөөмийч "Хүн хөгжим" болсон Монгол хөөмийг "Гиннесийн ном"-д бүртгүүлэх гэнэ. Монгол хөөмийгөө дэлхийн дээд амжилт, Геннисийн номонд бүртгүүлэх түүхэн үйл хэрэгт оролцохоор бусад аймгууд, Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Тува Улс, ӨМӨЗО-ны хөөмийчид хүрэлцэн иржээ.

“Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” уг үйл ажиллагаа тус аймгийн Биеийн тамир спортын газар зохион байгуулах бөгөөд арга хэмжээг шүүх Английн нийслэл Лондон хот дахь Геннисийн амжилтын хорооны шүүгчид хүрэлцэн иржээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” үйл ажиллагаа Геннист бичигдэнэ  
Үзсэн: 926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй