Шууд Chart

Алдарт дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит уралдаан болно

2019-10-30 15:58:17

Монгол Улсын ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, алдарт дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаан ирэх арваннэгдүгээр сарын 18-24-нд болно.

Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү уралдаанд түүний 90 насны ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар “Пүрэвдорж” сан, хамтран зохион байгуулагчаар БСШУСЯ, УДБЭТ, Улсын филармони, СУИС, Монголын урлагийн ажилтны холбоо ажиллаж байна.

Тус уралдаанд ОХУ, Буриад, БНХАУ, ӨМӨЗО зэрэг улсын дуучид оролцох юм.

Сонирхуулахад энэхүү уралдаанаас Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Г.Ариунбаатар, дуучин Ч.Бадрал нарын зэрэг уран бүтээлчид оролцон амжилт үзүүлж байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Алдарт дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит уралдаан болно  
Үзсэн: 1041 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй