
86 кг-ын жинд насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл, 23 хүртэлх насны ДАШТ болон Азийн АШТ-ий хүрэл, “Байгаль Опен” ОУТ-ий мөнгө, “Монголиа Опен” ОУТ-ий хошой мөнгөн медальт, МУБИС-ийн тамирчин ОУХМ Ганбаатарын Ганхуяг хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж шагналт тавдугаар байрт оров.
Тэрбээр өнгөрсөн жил Бухарестэд хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн бөхийг ялж шагналын тавцанд зогсч байсан.
Тэгвэл энэ удаа залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, оюутны дэлхийн аварга, өөр нэгэн турк залуу Осман Гокентэй медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанаа хийсэн ч 0:3-аар ялагдлаа.
Г.Ганхуяг өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж чадсангүй | ||
Үзсэн: 531 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.