![](/uploads/201403/news/thumb/73e21928af4e701f40467c4a8a575e12_x3.jpg)
Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галааридын урилгаар Солонгосын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Пак Чон-Риюл тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 12-14-ний өдрүүдэд манай улсад айлчлахаар болжээ.
Айлчлалын хүрээнд Монголын сэтгүүл зүйн өнөөгийн хөгжилтэй танилцах, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулах бөгөөд хоёр орны сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлчид харилцан айлчлах, сэтгүүлзүйн өнөөгийн хөгжлийг хурдасгах зорилгоор хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ажээ.
Санамж бичигт гарын үсэг зурах, сэтгүүлчдэд мэдээлэл өгөх ажиллагаа ирэх пүрэв гарагт "Монгол ньюс" мэдээллийн төвд болно.
Солонгосын сэтгүүлчид манайд айлчилна | ||
Үзсэн: 695 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.