Шууд Chart

Сурталчилгааны улсын алба, МҮОНРТ-тэй хамтран Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа

2019-10-31 16:33:14

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшиний 2019 оны аравдугаар сарын 25-ны өдрийн тушаалын дагуу Сурталчилгааны улсын алба, МҮОНРТ-тэй хамтран Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг байгууллагын объектод өнөөдөр зохион байгуулав.

Үүнд ОБЕГ-ын ажлын хэсгээс томилогдсон Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахаар ахлуулсан найман хүний бүрэлдэхүүнтэй баг болон Чингэлтэй дүүргийн гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн хоёр автомашин, техник хэрэгсэлтэйгээр ирж ажиллав.

Үзлэгийн дарааллын хувьд МҮОНРТ-ээс 15:16 цагт дуудлага авч, гал унтраах ангиасаа 3.5 минутын хугацаанд ирээд амьсгалын бие даасан төхөөрөмжтэй таван гал сөнөөгч, салаан даргын хамт тархалтын үйл ажиллагаа явууллаа. Ингэхдээ төв болон ажлын шугам тус бүр 20 метрийн хошуу авч орон, тайзны агуулахад хорт утаанд угаартсан нэг иргэнийг авч гарч, улаан загалмайн нийгэмлэгийн ажилчидтай хамтран анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэх ёстойг зөвлөв.

Мөн гал унтраах анхан шатны мэдлэг олгох зорилгоор төмөр тэвшинд гал асааж, төлөөлөл болсон МҮОНРТ-ийн таван ажилтныг гар бие оролцуулан унтраалгасан юм. Ингэснээр уг байгууллагын иргэд багахан хэмжээний гал түймрийг зориулалтын хэрэгсэл буюу галын хорыг ашиглан унтрааж чадах мэдлэгтэй боллоо.  

Зарим иргэн галын хорыг сэгсэрвэл дэлбэрэх аюултай мэт хүлээж авдаг. Тэгвэл мэргэжлийн хүмүүс “Үүнийг сэгсрэх, барьж явахад ямар ч аюулгүй. Хэрвээ гал түймэр гарсан тохиолдолд шатамхай бус хувцас өмсч, нүүрээ халхлах малгай өмссөнийхөө дараа 3-4 удаа сэгсрээд лацыг нь авна. Ийнхүү нэг гараараа шланкыг нь барьж гал руугаа чиглүүлээд, нөгөө гараараа галын хороо барингаа зориулалтын бариулыг атгах юм. Уг галын хорыг 70-80 хэмийн халуун орчинд хадгалах тохиромжгүй” гэсэн юм.

 

















Нийтэлсэн: У.Баярсайхан

Сурталчилгааны улсын алба, МҮОНРТ-тэй хамтран Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа   
Үзсэн: 1217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй