Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Налайх-Чойрын авто замыг шинэчилж байгаатай холбогдуулан авто трасст орсон цахилгаан дамжуулах шугам тоноглолыг зөөн шилжүүлэх ажлыг гүйцэтгэж дууслаа.
Тус компанийн 20 инженер, 80 гаруй монтёр 15 машин механизмтай бүрэлдэхүүн энэ оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн авто замтай огтлолцсон цахилгаан дамжуулах 15 агаарын шугам, 24 кабель шугам, 31 тулгуурыг тус тус зөөж, 7 тулгуурыг шинээр сольж угсрах ажлыг богино хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, авто замын шинэчлэлийн ажлыг төлөвлөсөн цаг хугацаанд нь дуусгахад хамтарч ажиллалаа.
Налайх-Чойрын шинэ авто замын трасст орсон цахилгаан дамжуулах шугамыг шилжүүлж дууслаа | ||
Үзсэн: 1095 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.