
32 дахь жилдээ болох гэж буй “Гоёл” наадмын шилдгүүд энэ сарын 30-нд тодорно. Харин загварын долоо хоног энэ сарын 25-30-нд болох гэнэ.
Монголын дизайнериудын холбооноос зохион байгуулдаг уг наадмаар Монголын он оны “Топ” модель, шилдэг дизайнер, шилдэг модель, шилдэг үсчин, шилдэг нүүр будагчдыг шалгаруулдаг билээ.
Энэ жилийн моделуудын анхан шатны шалгаруулалт энэ сарын 10-нд Үндэсний дуу бүжгийн чуулгын бүжгийн зааланд болно.
Сонирхуулахад, "Гоёл 2019" наадмын Топ моделиор загвар өмсөгч Н.Сарнай шалгарч байсан билээ.
“Гоёл” наадмын шилдгүүд энэ сарын 30-нд тодорно | ||
Үзсэн: 606 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.