Шууд Chart

“Миний гэр-Миний хот” хөтөлбөр хэрэгжсээр байна

2019-11-05 10:31:40

Монголын урлагийн зөвлөл Нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтран техник, технологийг ашиглан гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх дэд төслөөр гэр хорооллыг хөгжүүлэх, бага дунд орлоготой иргэдийг дэмжих  “Миний гэр-Миний хот” хөтөлбөрийг Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28-р хороо (Баянхошуу)-нд дөрвөөс арванхоёрдугаар сард зохион байгуулж байна.

Уг зөвлөл нь Монголын соёл, урлагийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2002 онд байгуулагдсан аж.

Төслийг хэрэгжүүлэх явцад Баянхошууд оршин суух хүүхэд багачуудад чөлөөт цагаа зүй зохиостой өнгөрүүлэх, номтой нөхөрлөх, суралцах боломжгүй байгаа нь ажиглагдсан тул МУЗ тэдгээр хүүхдүүдэд орон нутагт нь номын сан байгуулж өгөхөөр шийдсэн юм. Баянхошууны нутаг дэвсгэрт хүүхдийн номын сан байгуулагдсанаар сурах бичиг дутагдалтай хүүхдүүд хамтран хичээлээ давтах, ном уншиж, номын тухай ярилцлага өрнүүлэх, номын зохиогчтой уулзах зэрэг оюунлаг бүтээлч үйл ажиллагаанд хамрагдан, сурч боловсрох боломж бий болох юм. 

Та бүхнийг хүүхэд багачуудыг номоор дамжуулан оюунлаг, хүмүүнлэг, ардчилсан иргэн болгон төлөвшүүлэх их үйлсийг дэмжин, Баянхошуу дахь хүүхдийн номын санд ном хандивлах аянд нэгдэхийг урьж буй. Үүнд хандивлагдсан ном, бүтээлүүд Баянхошуу дахь 1000 хүүхэд багачуудыг хөгжүүлэх, тэдний оюуны хэрэгцээнд зориулагдах юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Миний гэр-Миний хот” хөтөлбөр хэрэгжсээр байна  
Үзсэн: 464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй