Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 11 дүгээр сарын 5-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод болох “Хятадын Олон улсын импортын экспо”-д оролцож байна.
Д.Сумъяабазар сайд 11 дүгээр сарын 5-ны өдөр болсон “Экспо”-гийн нээлтийн ажиллагаанд оролцож, манай улсын төлөөлөгчид “Хунчяо олон улсын эдийн засгийн форум”-ын хүрээнд “Нээлттэй байдал ба бизнес эрхлэх орчин: Засгийн газрын болон хил дамнасан корпорациудын үүрэг”, “ДХБ-ын шинэчлэл ба чөлөөт худалдааны хэлэлцээр” зэрэг салбар хуралдаанд оролцов.
Монгол Улсын павильоныг холбогдох яам, байгууллагууд МҮХАҮТ-тай хамтран “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын үзэл санааны хүрээнд бэлтгэн “Экспо”-гийн үеэр гаргаж, манай улсын экспортын боломж, хөрөнгө оруулалтын орчинг сурталчилж байна.
“Хятадын олон улсын импортын экспо”-д оролцож байна | ||
Үзсэн: 890 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.