Шууд Chart

Солонгос руу харилцан визгүй зорчих боломжийг хайна

2014-03-13 09:31:56

УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-д айлчлах үеэрээ Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хийтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Монгол Улс бүс нутгийн олон талт яриа хэлэлцээний үйл явц, интеграцид нэгдэн орох, АПЕК-ийн гишүүн, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцох хүсэл эрмэлзэлтэйг дурдаж, энэ нь бүс нутгийн интеграцид нэгдэхэд чиглэсэн манай бодлогын нэг томоохон зорилт гэдгийг хэллээ. Мөн БНСУ-д манай улсын хамгийн олон иргэн гэрээгээр болон хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудал бидний тэргүүлэх зорилтын нэг болохыг хэлж байлаа. Манай хоёр улсын Засгийн газар нь иргэдийнхээ зорчих нөхцөлийг харилцан хөнгөвчлөх чиглэлээр олон алхам хийгдэж ирсэн. Харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ, иргэд харилцан зорчих явдал нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд бид иргэдээ харилцан визгүй зорчуулах талаар шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг УИХ-ын дарга Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хийд хандан хэллээ.
 
Үүний хариуд Үндэсний Ассамблейн дарга  “Хоёр улсын хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрсэн. Монгол Улс болон БНСУ нь олон улсын тавцанд ойр хамтран ажилладаг. БНСУ уул уурхай баялаг хомс боловч хүн ам ихтэй. Харин Монгол Улс байгалийн эрдэс баялаг ихтэй. Хүн ам цөөнтэй. Бид цаашид хоёр орны онцлог болон хамтран ажиллах нөхцөл бололцоог судлан улам гүн гүнзгий хамтран ажиллана гэдэгт итгэдэг. УИХ-ын даргын хөндсөн визийн асуудлыг анхааралдаа авч ажиллана. Монгол иргэдийн визийн асуудлаар Монгол дахь БНСУ-ын элчин сайдын яамтай зарим ажлуудыг шат дараалан хийх болно" гэж  мэдэгдлээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Солонгос руу харилцан визгүй зорчих боломжийг хайна   
Үзсэн: 1448 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.194.117.xxx [203.194.117.xxx] 2014-07-25 00:49
manaihan tegvel garaad irehgui blgui dee

Бидэнтэй нэгдээрэй