Шууд Chart

Норвегийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзав

2019-11-07 11:44:08

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Норвегийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сигне Брудесетийг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. 

Уулзалтаар хоёр орны харилцааг өргөжүүлэх, тэр дундаа худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар санал солилцов. 

Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг болох эдийн засгаа төрөлжүүлэх чиглэлээр норвегийн талтай хамтран ажиллах, баялгийн сангийн туршлагаас суралцах сонирхлоо илэрхийлэв.

Мөн Монгол, Норвегийн гадаад яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулах чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцов. 


Норвегийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзав   
Үзсэн: 784 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй