Шууд Chart

Английн хуульчид манайд тусламж үзүүлнэ

2014-03-13 10:16:43

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг тэргүүтэй Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөгчид Лондон хотноо ажиллаж байна. Төлөөлөгчид өнгөрсөн мягмар гарагт Британийн Дотоод хэргийн яамнаас зохион байгуулсан “Аюулгүй байдал, цагдаагийн үйл ажиллагаа” сэдэвт уламжлалт үзэсгэлэнгийн нээлтэд оролцжээ.

Мөн өдрөө Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Лондон хотын Цагдаагийн газар, Британийн Хилийн албаны Гадаад улстай харилцах алба, Британийн Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний газар, Британийн Дотоод хэргийн яамны Аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн болон Британийн худалдаа, хөрөнгө оруулалтын газрын Батлан хамгаалах, аюулгүй байдлын хэлтсийн Зүүн Ази, Америк, Австралийн асуудал хариуцсан захирал,  мэргэжилтнүүдтэй уулзжээ.
 
Уулзалтаар Төрийн нарийн бичгийн дарга Монгол Улсад хэрэгжүүлж буй хууль эрх зүйн болон хууль сахиулах байгууллагуудын шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, Британийн холбогдох албатай холбоо тогтоох, туршлага судлах, мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт тавив. Британийн Дотоод хэргийн яам болон Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний газраас Төрийн нарийн бичгийн даргын хүсэлтийг хүлээн авч цаашид хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
 
Мөн өдрийн үдээс хойш Британийн Хуульчдын нийгэмлэгийн болон Британи дахь хуульчдын холбоодын төлөөлөлтэй уулзсан байна. Уулзалтын үеэр Британи дахь хуульчдын эрх зүйн байдал, тэдний үйл ажиллагаа, хуулийн боловсрол олгох тогтолцоо болон Монгол Улсад шинээр байгуулагдсан Хуульчдын холбоо, түүний эрх зүйн байдлын талаар уулзалтад оролцогсод санал бодлоо солилцож, цаашид Британийн хуульчид болон Монгол Улсын хуульчдын хооронд холбоо тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн тодорхой алхмууд хийхээр тогтжээ. Манай төлөөлөгчдийн айлчлал үргэлжилж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Английн хуульчид манайд тусламж үзүүлнэ  
Үзсэн: 1174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
116.84.121.xxx [116.84.121.xxx] 2014-03-16 17:31
Go way
116.84.121.xxx [116.84.121.xxx] 2014-03-16 17:31
ene Englishuud Momgoloos zail Mongold xuuli baidag shuu maluudaa
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-13 15:53
tenegtne biz

Бидэнтэй нэгдээрэй