Нийслэлийн инженерийн хангамжийн болоод шугам сүлжээний ашиглалтын байгууллагууд, дүүргүүд, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Эрүүл мэндийн газар, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” зэрэг нийт 24 байгууллага 2014 онд улс, нийслэлийн хөрөнгө оруулалт, байгууллагын болон улсын зээл, тусламжаар хэрэгжих шугам сүлжээ, тохижилтын ажлын талаарх төсөл арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөгөө танилцууллаа.
Энэхүү ажлын хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-иас энэ онд хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд өөрийн ба улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх шугам сүлжээний ажлын байршил, ямар авто болон явган зам огтлох, хаана ногоон байгууламж, хайс хашаа таарч байгааг мөн танилцуулсан байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уг ажлыг нээлттэй явуулснаар инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлт, тохижилтын ажил гүйцэтгэдэг байгууллагуудын уялдаа холбоог хангана гэж үзэж байгаа ажээ.
Дулааны шугам сүлжээний талаарх мэдээллийг нээлттэй болгоно | ||
Үзсэн: 2653 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.