
Ардчилсан намаас санаачлан Хандгайтын амд байрлах "Үндэсний олимп" цогцолборт Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан спортын наадам зохион байгууллаа. Спортын наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан намын гишүүдээс бүрдсэн баг оролцож, сагс, волейбол, ширээний теннис зэрэг спортоор 400 гаруй гишүүд өрсөлдөв.
Тус арга хэмжээнд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар оролцож, тамирчдад амжилт хүслээ.
Тус наадам бүтэн сарын турш үргэлжилж, бүстээ тэргүүлсэн багууд шилдгийн төлөө өрсөлдөж байгаа юм.
Ардчилсан нам 2019 оныг "Залуусын хөгжлийг дэмжих жил" болгон зарласан бөгөөд энэ хүрээнд залуусыг идэвхжүүлэх, чадавхжуулах, харилцан туршлага солилцох зорилгоор шат дараалсан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү спортын наадам юм.
Ардчилсан намынхан спортоор өрсөлдөж байна | ||
Үзсэн: 469 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.