Шууд Chart

Монголын анхны гитарчин С.Баатарсүхийн тухай ном гарна

2019-11-11 10:14:27

Монголын анхны гитарчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч С.Баатарсүхийн тухай номыг зохиолч Б.Ойдов бичиж байгаа гэнэ.

Цаг агаарын мэдээний үеэр тавь орчим жил эгшиглэн буй алдарт "Цэнхэр залаа"-г зохиосон тэрбээр “Долоон бурхан", "Уянгалан дуулагч гитар", "Оддын хотхон", "Сансрын хөлөг" гэх мэт гитарын гоцлол XX зууны үед 1970-аад оны залуусыг чухам л байлдан дагуулж байсан гэдэг.

Мөн түүний "Цэцгэн зүйрлэл", "Дөрвөн улирал, хоёр амраг", “Нүдэн нуур”, “Сургууль минь баяртай" гэх мэт уянгалаг сайхан дууг манай улсын эстрад хамтлаг, дуучид түмний сэтгэлд хоногшуулсан.

Тэрбээр төгөлдөр хуурын цикл, радио, телевиз, жүжиг, уран сайхны болон баримтат киноны 90 гаруй чимэг хөгжим бичихийн сацуу хоёр дуурь, долоон симфони урлан бүтээжээ.

Сонирхуулахад, Б.Ойдов нь "Баян Монгол" чуулгын 50 жилийн ойн номыг ч саяхан бичээд хэвлэлтэнд шилжүүлсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын анхны гитарчин С.Баатарсүхийн тухай ном гарна   
Үзсэн: 1448 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй