Шууд Chart

Эмнэлгийн шинжилгээний хариуг Гэрэгэ КИОСК-оор хэдхэн секундэд хэвлэн авдаг болжээ

2019-11-11 12:14:02

Улсын төв Нэгдүгээр эмнэлгийн шинжилгээний хариуг Гэрэгэ КИОСК-оор хэдхэн секундэд хэвлэн авдаг болжээ.

Аливаа бүхнийг технологид шингээж эрх тэгш эрүүл нийгмийг цогцлоох уриатай тус компани нь Улсын Төв Нэгдүгээр эмнэлэгтэй хамтран Гэрэгэ КИОСК-оороо иргэдэд ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ нь хэвлэн өгдөг болсон байна.

Эрүүл мэндийн үйлчилгээ авч шинжилгээнд хамрагдсан иргэд өмнө нь ХАРИУГАА авахдаа тухайн эмнэлэгийн ажилтнаас авдаг байсан. Энэ нь цайны цагаар үйлчилгээ авч болохгүй, зарим үед ресепшний ажилтныг хүлээх, буруу хариу авах, гэх мэт олон саадтай учирдаг байсан бол Гэрэгэ КИОСК-оор авдаг болсноор эмнэлэгийн ажилтны ажлыг хөнгөвчлөх, иргэдэд түргэн шуурхай хариугаа авах, хүссэн цагтаа хариугаа авах, ажилтнаас хамаарахгүй үйлчилгээ авах гэх мэт олон давуу талыг дагуулж байгаараа онцлог бас шинэлэг үйлчилгээ юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эмнэлгийн шинжилгээний хариуг Гэрэгэ КИОСК-оор хэдхэн секундэд хэвлэн авдаг болжээ  
Үзсэн: 3701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй