
Монгол Улсын гавьяат багш Б.Батчулууны гэр галерейд саатаж, дараах уран зургуудыг нь сонирхов.
Тодруулбал, урлагийн гавъяат зүтгэлтэн П.Цогзол, Б.Равсал нарын гарын үсэгтэй зураг байх. Тэрээр 1981 онд Ю.Цэдэнбал дарга, Л.И.Брежнев хоёрыг зурсан бол зураач Цогзол 2002 онд адуучин айл, зэлэн дээрх унага гэх мэт бүлээтээ “төрүүлжээ”.
Дээрх бүтээлүүд цаг улирах тусам улам үнэд орох бөгөөд Б.Батчулууныд цор ганц эх хувиараа хадгалаастай байна.
Тэрбээр Оросын зураачийн зурсан байгаль нуурын зурганд их хайртай нь мэдрэгдэж байлаа. Далайн мандлаар хээ татуулах зөөлөн давалгаа руу нь үсрээд орчих нь уу гэмээр л сэтгэл нь хөдлөн тайлбарлаж зогслоо.
Түүнчлэн Орос ардын гармони хөгжим янзын гоё тоглоно. Энэ удаа ч мөн тоглож, Манжуурын вальс уянгалууллаа.





Гавъяат багш Б.Батчулууны гэр галерейд уригдлаа | ||
Үзсэн: 1207 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.