
Зураач Р.Сэнгүмийн "Цагаан манан" нэртэй бие даасан үзэсгэлэн "MN 17" арт галерейд нээгджээ.
Тэрбээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны ач хүү бөгөөд уг үзэсгэлэнгээ өвөөгийнхөө гэгээн дурсгалд зориулж байгаа гэнэ.
Үзэсгэлэнгийн үеэр урлаг, уран зурагт дуртай хэн бүхэнд нээлттэй workshop ажиллуулж байгаа бөгөөд даавуун цүнх, халуу усны сав, magnet, өөрийн хөргөө зуруулах, өөрт таалагддаг цэцэг болон абстракт зургийг захиалах боломжтой аж.
Үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал өдөр бүр 11:00-20:00 цагийн хооронд гарч буй.



Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны ач хүү өвөөдөө зориулж үзэсгэлэн гаргажээ | ||
Үзсэн: 1064 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.