Шууд Chart

Гавьяат тамирчин Н.Төгсцогт АНУ-ын тамирчин Гарри Рассельтай ирэх нэгдүгээр сард тулалдана

2019-11-13 10:08:43

Олон улсын мэргэжлийн боксын байгууллага /IBО/-ын аварга, “Лондон 2012” олимп болон 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт, Дэлхийн боксын зөвлөл /WBC/-ийн гурван удаагийн аварга АНУ-ын тамирчин Гарри Рассельтай WBC-гийн аваргын төлөө 2020 оны нэгдүгээр сард багтаж тулалдах гэрээ байгууллаа.

Энэхүү халз тулааныг дэлхийн мэргэжлийн боксын спорт сонирхогчид нэлээд удаан хугацаанд тэсэн ядан хүлээж байсан юм. 

АНУ-ын тамирчин Гарри Рассель, Монголын мэргэжлийн боксчин Н.Төгсцогт /King Tug/-той тулалдахаас хэд хэдэн удаа татгалзаад байсан бөгөөд WBC-гийн 57 дахь Конгрессоор түүнийг заавал тулалдахыг үүрэг болгосноор ийнхүү гэрээ байгуулжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин Н.Төгсцогт АНУ-ын тамирчин Гарри Рассельтай ирэх нэгдүгээр сард тулалдана  
Үзсэн: 1003 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй