Шууд Chart

Залуу дипломатчдын клуб уулзалт зохион байгуулав

2019-11-13 10:14:56

Энэ оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Залуу дипломатчдын клубын урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр Гадаад харилцааны яаманд хүрэлцэн ирж, ГХЯ-ны дипломатуудтай Монгол Улсын Гадаад бодлого, аюулгүй байдлын талаар өргөн хүрээтэй ярилцлаа.

Уулзалтад ГХЯ-ны 50 орчим ажилтан оролцож, Элчин сайд С.Баяртай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал болон Гадаад бодлогын үзэл баримтлал, хоёр хөршийн болон гуравдагч хөршийн харилцаа, Монгол Улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын талаар санал солилцов.

Цаашид ЗДК нь ГХЯ-ны ажилтнуудын чадавхи, бүтээмжийг нэмэгдүүлэх богино сургалт, лекцүүд, Монгол Улсын стратегийн чухал ач холбогдол бүхий салбаруудын сүүлийн үеийн нөхцөл байдалтай танилцаж, мэдээлэл хуримтлуулах цогц хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэхээр ажиллаж байна.


Залуу дипломатчдын клуб уулзалт зохион байгуулав   
Үзсэн: 720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй