![](/uploads/201403/news/thumb/4ad72e4c96831b884598ebe85a4b7c40_x3.jpg)
Төрийн ордонд өнөөдөр “Ерөнхий сайдын 30 минут” ээлжит уулзалт боллоо.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд өнгөрч буй долоо хоногт Засгийн газраас хийсэн томоохон ажлуудын талаар товч танилцууллаа.
Тодруулбал, даваа гарагт болсон “Бүтээн байгуулалтын цаг”-т Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож тус яамнаас энэ оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлан жирэмсэн эхчүүд, төрсөн эх, хүүхдийн эрүүл мэндийг бүрэн хяналтад авч оны эхний хоёр сард нялхасын эндэгдэл 29 хувь, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 19 хувиар буурсан талаар мэдээлсэн.
Тодруулбал, даваа гарагт болсон “Бүтээн байгуулалтын цаг”-т Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож тус яамнаас энэ оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлан жирэмсэн эхчүүд, төрсөн эх, хүүхдийн эрүүл мэндийг бүрэн хяналтад авч оны эхний хоёр сард нялхасын эндэгдэл 29 хувь, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 19 хувиар буурсан талаар мэдээлсэн.
Өнгөрсөн мягмар гарагт болсон Засгийн газрын “Шинэчилж шийдье 222” уулзалтаар яамдын дэргэдэх Барилга захиалагчийн товчоо, албадыг нэгтгэж хот байгуулалтын ажлыг цэгцлэх болсон талаар танилцууллаа.
Мөн Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын ажилд энэ онд Төв аймгаас 500-600 хүн ажиллахаар болж гүйцэтгэгч компаниуд болон орон нутгийн удирдлагууд харилцан тохиролцсон талаар мэдэгдлээ.
Үүний дараа Засгийн газрын тэргүүн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр сэтгүүлчийн “ЕБС-ын сурагчид автобусанд 200 төгрөг төлж зорчдог. Харин оюутнууд 5900 төгрөг төлж виза карт аваад бүтэн жилийн турш үнэгүй явдаг. Та өөрөө Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд энэ тал дээр ямар хариулт өгөх вэ” гэсэн асуултад “Завхарсан системийг өөрчилж, шударга болгох ёстой” гэж онцлон хэлээд юуны түрүүнд одоо тогтсон байгаа шударга бус байдлыг устгаад дараа нь харин энэ үнийг өөрчилж болно гэлээ.
Засгийн газраас бүтэн жилийн турш автобусаар хөнгөлөлттэй болон үнэгүй зорчдог өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд болон бусад хөнгөлөлт эдлэдэг иргэдийн төлбөрт 53 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Харин нийслэлийн удирдлагуудын зүгээс дээрх 53 тэрбум төгрөгийн зарцуулалт нь ил бус, жилд 15 тэрбум төгрөг хаачсан нь тодорхойгүй болдог гэж мэдэгджээ. Ийм учраас нийслэлийн удирдлагуудын зүгээс дээрх төсвийн хөрөнгийг хэмнэж тодорхой болгохын тулд цахим үйлчилгээг нийтийн тээвэрт нэвтрүүлэх гэж байгаа ажээ.
Н.Алтанхуяг: Завхарсан системийг өөрчилж, шударга болгох ёстой | ||
Үзсэн: 822 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.