![](/uploads/201403/news/thumb/f62f30ee28b1a3c10730b62e85014578_x3.jpg)
Аймгуудыг хатуу хучилттай замаар холбох ажлыг өнгөрсөн онд Засгийн газраас хэрэгжүүлж эхлээд байгаа.
Аймгуудыг нийслэл хоттой ингэж холбосноор бүс нутгийн хөгжилд болоод эдийн засгийн хувьд ч дэвшил гарна гэж холбогдох албаныхан үзэж байна. Энэ жилийн хувьд зам засварын ажил ирэх дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд уг ажилд зориулж төсөвлөсөн 570 гаруй тэрбум төгрөгийг энэ оны ажилд зарцуулна гэдгийг Засгийн газрын тэргүүн хэллээ.
Төлөвлөгдсөн аймгууд руу зам барих ажил эхлэх дөхөж байгаа ч өнөөдрийн байдлаар Завхан, Говь-Алтай аймгийн замын ажилд улсаас төсөвлөгдсөн хөрөнгө байхгүй бөгөөд барилга гүйцэтгэх компани нь ч тодорхойгүй байгаа аж.
Салбарын яамнаас дээрх хоёр аймгийн замын ажлыг Концессийн гэрээний шугамаар шийдвэрлэхээр болжээ. Тодруулбал, барилга гүйцэтгэгч компани эхний ээлжид хөрөнгөө өөрсдөө гаргаж замаа барьж дуусгаад дараа нь төсвөөс хөрөнгөө гаргуулж авах ажээ.
Аймгууд руу зам барих хөрөнгө төсөвлөгдөөгүй байна | ||
Үзсэн: 1023 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.