![](/uploads/201403/news/thumb/607b7a736c16e33f0cbb77eab81d24cf_x3.jpg)
Улсын төсвөөс орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хуваарилагдах хөрөнгийг нутгийн засаг захиргаа иргэд, олон нийтийн оролцоотой хамтын шийдвэрээр ил тод, хариуцлагатай захиран зарцуулах нөхцөлийг бүрдүүлж төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, хянах, тайлагнах, орон нутгийн чадавхитай уялдуулсан олон талын харилцааг зохицуулах үүднээс өнгөрөгч 2012 онд Орон нутгийн хөгжлийн санг байгуулсан.
Тус сангийн хөрөнгийг аймаг, сум, дүүргийн Тамгын газар шууд хариуцан захирч үйл ажиллагаандаа ашигладаг.
Өнгөрсөн оны хувьд орон нутгийн санд 240 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол энэ онд 40 тэрбумаар нэмэгдэж 280 тэрбум төгрөг төсөвлөжээ. Засгийн газраас энэ төсөвлөсөн хөрөнгийг орон нутгийн байгууллагын төсөв данхайсан гэж үзэхгүй, харин орон нутгаа хөгжүүлэхэд дэмжлэг болж байгаа гэдгийг онцлон хэлж байна.
Орон нутгийн хөгжлийн санд 280 тэрбум төгрөг төсөвлөжээ | ||
Үзсэн: 1175 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.