![](/uploads/201403/news/thumb/be7abf9b44e15099721df00d75680813_x3.gif)
Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ нефть импортлогч компаниудтай байгуулсан үнэ тогтворжуулах хөтөлбөр үргэлжилж байгаа цаашид ч үргэлжилнэ гэдгийг хэллээ.
Тэрээр мөн “Шатахууны үнэд 10-20 төгрөгийн хэлбэлзэл гарч болно. Тэглээ гээд 100 төгрөгөөр нэмэгдэхгүй. Харин улсын хэмжээнд шатахууны хомсдол үүсээгүй. Нефть импортлогчид өөрсдөө зохиомол хомсдлыг бий болгож байна” гэлээ.
Зохиомлоор шатахууны хомсдол үүсгэж борлуулалтаа зогсоож байгаа шатахуун түгээх газруудын талаарх баримттай мэдээллийг мэргэжлийн байгууллагад өгч болно гэдгийг санууллаа.
Шатахууны хомсдлыг зохиомлоор үүсгэж байна | ||
Үзсэн: 940 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.