![](/uploads/201403/news/thumb/2c1c2cc04e0601cb3e01bdf83db9ec9a_x3.jpg)
Засгийн газраас энэ онд барилгын салбарыг дэмжиж хөгжүүлэх ажлыг үргэлжлүүлэн явуулна. Энэ салбарыг дэмжихээр импорт нэмэгддэг талаар өнгөрсөн жилээс ярьж эхэлсэн. Тиймээс барилгын материалын үйлдвэрүүдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Нөгөө талаас орон сууцны үнийг хямд байлгахад материалын үнэ хамгийн их нөлөөлдөг учраас дотооддоо барилгын материалын үйлдвэрүүд барих зайлшгүй шаардлага тулгарч байгаа.
Дээр дурдсан дотоод дахь барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эхний ээлжинд цемент болон арматур төмрийг үйлдвэрлэх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Энэ асуудлаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлын үр дүнд 2016 оноос манай улсын цементийн үйлдвэрүүд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж эхлэх боломжтой болжээ. Харин арматурын төмрийн хувьд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болоход арай урт хугацаа шаардлагатай ажээ.
Цементийн үйлдвэр хоёр жилийн дараа ашиглалтад орно | ||
Үзсэн: 2100 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.