Шууд Chart

Хөгжмийн зохиолч Б.Шарав агсны бүтээлүүд уран зурагт мөнхлөгдлөө

2019-11-17 14:34:57

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт, хөгжмийн зохиолч Б.Шарав агсны сэтгэлд хоногшсон хөгжмийн бүтээлүүдийг зураач, дизайнер Т.Хулан уран зурагт мөнхөлжээ.

Тэрбээр уг хөгжмийн зохиолчтой хамтарсан үзэсгэлэнгээ гаргах гэж байсан ч хараахан амжаагүй юм. Гэвч Т.Хулан эхлүүлсэн ажлаа дуусгаж, уран зураг сонирхогчдыг энэ сарын 23-нд “Joroikhulan” арт галерейд нээх “Бодлын илгээмж” үзэсгэлэндээ урьж байна.

Сонирхуулахад, Т.Хулан нь СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургууль, Япон Улсын Окинава мужийн Урлагийн их сургуулийг зураач, графикч, дизайнер мэргэжлээр төгсчээ. Үндсэн мэргэшил нь хүүхдийн номын зураач бөгөөд мастер цолоо “Нүүдэлчин хүүхдийн номын сан” сэдвээр хамгаалсан гэнэ.

Тэрбээр үзэгчдэд уран бүтээлийн бие даасан 11 дэх үзэсгэлэнгээ өргөн барих гэж буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөгжмийн зохиолч Б.Шарав агсны бүтээлүүд уран зурагт мөнхлөгдлөө   
Үзсэн: 1663 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй