Шууд Chart

"Хайрын нислэг” тоглолтоо хийнэ

2019-11-18 11:14:47

“Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуугаар сонсогчдын талархлыг хүлээсэн "Take off” хамтлаг “Хайрын нислэг” тоглолтоо энэ сарын 23-нд хийх гэж байна.

“Улаанбаатар палас”-т 15 жилийнхээ ойд зориулах уг тоглолтдоо “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, дуучин Б.Баярцэцэг, A-Cool, “Lumino” хамтлагийг урьжээ.

Тэд энэ хугацаанд дөрвөн цомог хэвлүүлж, 60 гаруй дууныхаа 50 орчмыг нь клипжүүлснээс гадна бие даасан тоглолтоо долоон удаа хийсэн байна.

Уг хамтлаг анх 2002 оны намар “Аялгуу" нэртэйгээр байгуулагдаж, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон “Гурван охин” хамтлагтай хамтран "Оюутан нас аялгуу" дууг бүтээлцсэн билээ.

Харин 2004 оны гуравдугаар сарын 1-нд “Take off” гэсэн нэрийг сонгожээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Хайрын нислэг” тоглолтоо хийнэ   
Үзсэн: 542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй