Шууд Chart

“Black box” театр цуврал зургаан жүжиг эхлүүлээд байна

2019-11-18 11:46:10

“Black box” театр хүн төрөлхтний оюун санааны ертөнцийн “Сартваахиуд” философийн цуврал зургаан жүжгийг бүтээж, нийтэд толилуулах гэж байна. Үүнд, Жан Поль Сартр, Зигмунд Фройд, Карл Маркс, Фридрих Ницще, Крис Родригс зэрэг хүн төрөлхтний сэтгэлгээнд чухал нөлөө үзүүлсэн философичид багтжээ.

Мөн арваннэгдүгээр сарын 22, 23-нд 20:00 цагаас Фридрих Ницще “Заратустра”, 25, 26-нд 20:00 цагаас Жан Поль Сартрын “Тамын хаалга” жүжгийг тус тус тавина.

“Өнөөгийн энэ нийгэмд хүний оюун санаанд дохио өгье, тэр дохиог авч цаашид өөрсдөө бодох байх гэж үзэн зургаан жүжиг хийхээр төлөвлөлөө. Философичдийн нэрийг сонсохоор хүмүүс их сүрддэг. Гэвч философи бол амьдралын энгийн зүйл. Бидэнд хамгийн ойр, нэн даруй мэдэх ёстой философичдийн нэг бол аргагүй Ницще, Жан Поль Сартр нар юм. Тэдний “Заратустра”, “Тамын хаалга” жүжгүүдийг сонгон авсан нь ч учиртай гэж “Black box” театрын эзэн, креатив найруулагч С.Мягмар хэлэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Black box” театр цуврал зургаан жүжиг эхлүүлээд байна  
Үзсэн: 564 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй