
Найруулагч Ц.Хүсэлбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Өлзийхүү нарын охин жүжигчин, мисс Х.Баярмаа АНУ-д урлагийн боловсролоо дээшлүүлэн суралцаж, өдгөө Лос Анжелес хотод ажиллаж, амьдарч байна.
Тэрбээр Америк дахь азиудын дунд зохион байгуулсан “Miss Asia USA” уралдаанд оролцож, “First Runner” шагналын эзэн болжээ.
Х.Баярмаагийн хувьд 62 дахь удаагийн “Дэлхийн мисс 2011” шалгаруулалтад эх орноо төлөөлөн оролцож, чамгүй амжилт үзүүлж байсан билээ.
Мисс Х.Баярмаа “First Runner” шагналын эзэн болжээ | ||
Үзсэн: 2907 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.