Шууд Chart

“Joker” уран сайхны киног Оскарын 16 төрөлд нэр дэвшүүлнэ

2019-11-18 17:13:00

“Warner Bros.” компанийн бүтээл  “Joker” уран сайхны киног Оскарын 16 төрөлд нэр дэвшүүлнэ гэж тус компани мэдээлжээ.

Найруулагч Тодд Филлипсийн найруулсан уг кино нь дэлгэцнээ гарснаасаа хойш нэг тэрбум орчим ам.долларын ашиг олж, түүхэн дэх хамгийн ашигтай “R-Rated” кино болсон юм.

Ингээд “Joker” киног

  • Шилдэг кино
  • Шилдэг найруулагч
  • Шилдэг жүжигчин
  • Шилдэг туслах дүр
  • Шилдэг эмэгтэй туслах дүр
  • Шилдэг зохиол
  • Шилдэг монтаж
  • Шилдэг киноны дуу
  • Шилдэг үс засалт, нүүр хувиргалт зэрэг 16 шагналд нэр дэвшүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Гэхдээ Оскарын шагналд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг ирэх нэгдүгээр сарын 13-нд эцсийн байдлаар гаргах юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Joker” уран сайхны киног Оскарын 16 төрөлд нэр дэвшүүлнэ   
Үзсэн: 1042 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй