
Талбайн теннисний эрэгтэй багийн төрлийн тэргүүн зэрэглэлийн тэмцээн болох “Дейвисийн цом” энэ сарын 18-24-нд Испани Улсын Мадрид хотын Каяа Магика цэнгэлдэхэд зохиогдоно.
Энэхүү тэмцээнд 18 улсын шигшээ баг тамирчид зургаан хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Өнгөрсөн оны аваргууд Хорватын шигшээ баг, эрэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлэгч Рафаэл Надалын Испанийн шигшээ багтай нэг хэсэгт орсон бол, манай Ази тивийн төлөөлөл Японы шигшээ баг дэлхийн чансааны номер хоёр Новак Джоковичоор удирдуулсан Сербийн багтай нэг хэсэгт оржээ. Үлдсэн хэсгийн мэдээллийг доорх хүснэгтээс харна уу .
Тэмцээний А хэсэгт: – Франц-Япон-Серби
B хэсэгт : – Хорват – Орос – Испани
C хэсэгт : – Аргентина – Чили – Германи
D хэсэгт: – Австрали – Бельги – Колумби
E хэсэгт: – Их Британи – Казахстан – Нидерланд
F хэсэгт: – Канад – Итали – Америкийн Нэгдсэн Улс зэрэг багууд оржээ.
Тэмцээний зохион байгуулалтын тухайд хэсэгтээ эхний байр эзэлсэн зургаан баг дээр хоёрдугаар байр эзэлсэн хамгийн сайн үзүүлэлттэй хоёр баг нэмэгдэж нийт найман баг хасагдах шатанд шалгарна.
Талбайн теннисний “Дейвисийн цом” Испанид болно | ||
Үзсэн: 643 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.