Шууд Chart

Дэлхийн дэвжээ рүү гүйж яваа Монгол

2019-11-19 16:40:11

БНХАУ-ын Шямин хотноо энэ сарын 30-нд болох олон өдрийн гүйлтийн тэмцээнд Монгол Улсын тамирчин Бямбаагийн Буджаргал оролцоно.

Зургаан өдөр, зургаан шөнө тасралтгүй гүйдэг энэхүү тэмцээн Ази тивд анх удаа болж байгаагаараа онцлог юм.

Б.Буджаргал 2013 онд 24 цагийн гүйлтэнд 180 км зайг туулж Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Мөн 2014 онд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон зургаан өдрийн гүйлтэд 485 км-ийг туулж, тав, 2015 онд мөн Нью-Йорк хотноо болсон 10 өдрийн гүйлтэд 780 км 10, 2016 онд дахин тус тэмцээий 10 өдрийн гүйлтэд 970 км туулж дөрөв, 2017 оны 10 өдрийн гүйлтэд 1189 км гүйж нэг, 2018 оны дөрөвдүгээр сард 10 өдрийн гүйлтэд 1304 км, 2019 оны нэгдүгээр сард Аризонад болсон зургаан өдрийн гүйлтэнд 787 км гүйж нэгдүгээр байр, 2019 оны тавдугаар сард АНУ-ын Нью-Йорк хотноо 10 өдрийн гүйлтэд 1222 км гүйж нэг, 2019 оны АНУ-ын Милвакий хотноо зургаан өдрийн гүйлтэд 784 км гүйж тавдугаар байр эзлэн Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд харуулж чадсан юм.

Тэрбээр 2020 оны зургадугаар сард АНУ-ын Нью-Йорк хотноо 52 хоногийн турш үргэлжилдэг дэлхийн хамгийн холын зайн гүйлтийн тэмцээнд оролцон дээд амжилтыг нь эвдэх зорилготой бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Энэхүү тэмцээн нь 40 хоног 16 цагт 5000 км замыг туулж байсан дээд амжилтын түүхтэй юм байна.

Б.Буджаргал Монгол Улсын Батлан хамгаалахын их сургуулийг Төрийн захиргаа, бизнесийн удирлага мэргэжлээр төгссөн, гүйлтийн болон уулын спортын мастер тамирчин ажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн дэвжээ рүү гүйж яваа Монгол  
Үзсэн: 1080 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй