
Чөлөөт бөх, сонгомол барилдааны “Москва” гран при, “Алроса” цомын тэмцээн энэ сарын 29-30-нд Москва хотноо явагдана.
Тэмцээний хоёр дахь өдөр ОХУ-ын шигшээ баг дэлхийн шигшээтэй халз барилдах юм.
ОХУ-ын Спортын бөхийн холбооны тэргүүлэгч Георгий Брюсов “Оны сүүлээр болдог Москва хотын Гран При тэмцээн дэлхийн бөхийн ертөнцийн анхаарлыг татдаг болоод удаж байна. Бид энэ удаагийн тэмцээнээ шинэ маягаар явуулах болно. Эхний өдөр сонгомол, чөлөөт бөхийн олимпын жингүүдийн барилдаантай. Жин болгон өөр өөр системээр явагдана. Мөн тухайн жингийн хоёр шилдэг бөхийн халз барилдаан, эртний өрсөлдөгчдийн халз тулааныг зохион байгуулна. Олимп, ДАШТ-ий шагналтнууд, энэ олимпын циклийн тэргүүлэгчдийг урьж оруулах юм. 30-нд сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ОХУ-ын шигшээ баг Дэлхийн шигшээтэй барилдана. Бидний судалгаагаар ийм хурц, сонирхолтой тэмцээнийг бөх сонирхогчид хүсэн хүлээж байгаа нь гарсан. Манай тэмцээн дэлхийн бөхийн цаашдын хөгжлийг харуулах болно” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
ОХУ-ын шигшээ баг дэлхийн шигшээтэй халз барилдана | ||
Үзсэн: 571 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.