
Эмэгтэй чөлөөт бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголын охид IV байр эзэлж, ДАШТ-д эзэлсэн долоодугаар байраа ахиулсан билээ.
Тэгвэл тэд өдгөө Япон Улсад үргэлжлүүлэн хамтарсан бэлтгэл хийж эхэлжээ. Чөлөөт бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга энэ тухайд “Арваннэгдүгээр сарын 18-наас Японы шигшээ багтай хамтарсан бэлтгэлд гараад байна. Хоёр орны БСШУС-ын яамдын гэрээний дагуу гуравдахь жилдээ МЧБХ Японы Яизү хоттой амжилттай хамтарч ажиллаж байна. Хамтарсан бэлтгэлийг Токио, Яизү хотод есөн хоногийн хугацаанд хийх болно” гэв.
Мөн “Монголоос зургаан хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй баг ирж бидэнтэй нэгдсэн. Багийн бүрэлдэхүүнд ОУХМ З.Занабазар, Т.Тулга, М.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ, залуу мастер Э.Батмагнай нар дасгалжуулагч Б.Батзоригийн хамт ирлээ” хэмээв.
Монголын чөлөөт бөхийн тамирчид Японд бэлтгэл хийж байна | ||
Үзсэн: 1053 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.