Шууд Chart

З.Энхболд БНСУ-ын Ерөнхийлөгчтэй уулзлаа

2014-03-14 12:18:24

УИХ-ын дарга З.Энхболдын БНСУ-д хийж буй албан ёсны айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэрээр  өнөөдөр БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ-д бараалхлаа.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ уулзалтын эхэнд, УИХ-ын дарга З.Энхболдын энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаанд өндөр ач холбогдолтой болохыг онцлоод, Монгол Улстай ойр дотно хамтран ажилладагт баяртай байдгаа илэрхийллээ.
 
УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д хандан, найрсаг дотноор хүлээн авсанд талархсанаа илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мэндчилгээг уламжиллаа.
Мөн Монгол Улс, БНСУ-ын харилцаа “иж бүрэн түншлэл”-ийн хэмжээнд бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд, өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээр чухал үүрэгтэй. Ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн тохиож буй. Хамтын ажиллагаа бүх түвшинд хөгжиж байгаагийн  илрэл бол нэг жилдээ Монголын 120 мянга орчим иргэн БНСУ-д зорчиж байгаа явдал юм. Цаашдаа визийн асуудлыг анхааралдаа авч, хөнгөвчлөх болон улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар санал солилцлоо.
Нийтэлсэн: О.Энхмаа

З.Энхболд БНСУ-ын Ерөнхийлөгчтэй уулзлаа  
Үзсэн: 894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
116.84.121.xxx [116.84.121.xxx] 2014-03-16 17:28
Nogoo teneg visa xeden jil yrax ymaa Adilxan koread visa ogooch

Бидэнтэй нэгдээрэй