Шууд Chart

Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын ерөнхий захирлыг хүлээн авч уулзав

2019-11-20 16:57:54

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын (GGGI) ерөнхий захирал Франк Райсберман-ыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Монгол Улстай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн цар хүрээг өргөтгөх, тус байгууллагаас баталсан 2015-2020 оны үйл ажиллагааны чиглэлд хэрэгжүүлж байгаа зарим төслийн талаар ярилцав. “Ногоон-эко” амьдралын хэв маяг хэвшүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөг бууруулах, агаарын бохирдол түүнээс иргэд өөрсдийгөө хамгаалах, ус, эрчим хүчээ хэрхэн хэмнэх, байгаль дэлхийгээ хамгаалах зэрэг энгийн ойлголтыг олон нийтэд түгээн сурталчлах, ногоон эдийн засгийг хэрхэн дэмжих асуудлаар санал солилцов.

Ноён Ф.Райсбэрман нь тус олон улсын байгууллагын Ассамблейн дарга Бан Ки Муны мэндийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт уулзалтын үеэр дамжуулав. Түүнчлэн хоёр тал Улаанбаатар хотын төвийн хэсгийн барилга, байгууламжийн дулаан алдагдлыг бууруулах, тэдгээрийг “ногоон-эко” болгох чиглэлээр хамтран ажиллахаар болов. 


Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын ерөнхий захирлыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй