Шууд Chart

Багийн шинэчлэлийн талаар Засаг дарга нар хэлэлцэж байна

2014-03-14 12:54:58

Төрийн байгууламжийн анхан шатны нэгж багаар дамжуулан өрх гэр, иргэдэд өгөөжтэй, чанартай үйлчилгээ хүргэдэг болохын тулд Шинэчлэлийн Засгийн газар бодлогын томоохон шинэчлэл хийх гэж байна. Энэ асуудлыг багийн Засаг дарга нарт тайлбарлан ойлгуулж, тэдний санал бодлыг сонсохоор Засгийн газрын хэрэг эрхлэх газраас энэ онд 10 аймагт хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн.

Эхний хэлэлцүүлэг өнөөдөр Булган аймгийн төвд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх “Баг-Иргэний засаг захиргаа” сэдэвт хэлэлцүүлэгт Орхон, Булган аймгийн багуудын 120 гаруй Засаг дарга оролцож байгаа ажээ.
 
Хэлэлцүүлгийг ХБНГУ-ын Конрад-Аденауэр сангийн дэмжлэгтэйгээр ЗГХЭГ-аас удирдан явуулж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Багийн шинэчлэлийн талаар Засаг дарга нар хэлэлцэж байна  
Үзсэн: 1041 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй