Шууд Chart

“Чингис хааны эх орны дуурийн дөрвөн дуучин Жакартад хүч түрэн орж ирэв” гэж онцолжээ

2019-11-21 09:52:41

Бүгд Найрамдах Индонез Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул Чандра Гозали, Монгол Улсын Соёлын элч Сэтионо Жуанди Дармоно нарын санаачилгаар Жакарта хотноо “Монгол дуурийн үдэш” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд оролцсон Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч, дуурийн дуучин Э.Анхбаяр, дуурийн дуучин Д.Отгонжарга, дуурийн дуучин Д.Дуйнхоржав, дуучин Н.Наранбаатар нар Ж.Пуччини, Ж.Бизэ, Ж.Верди нарын сонгодог бүтээлүүдээс гадна Б.Тийл, Э.Пресли, Ж.Лоуренс, Э.Ньюли нарын бүтээл, түүнчлэн “Би Монгол хүн”, “Монголын тал нутаг” дуунуудаар үзэгчдийн сонор, мэлмийг мялааж, алга ташилт дүүрэн тоглолт болсон.

“Монгол дуурийн үдэш” арга хэмжээг БНИУ-ын Засгийн газар, бизнес, соёлын төлөөлөгчид болон Жакарта хотод суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нар өргөнөөр үзэн сонирхсон бөгөөд бөгөөд энэхүү тоглолтыг Индонезийн хэвлэлд “Чингис хааны эх орны дуурийн дөрвөн дуучин Жакартад хүч түрэн орж ирэв” гэж онцолжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Чингис хааны эх орны дуурийн дөрвөн дуучин Жакартад хүч түрэн орж ирэв” гэж онцолжээ  
Үзсэн: 2120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [127.0.0.xxx] 2019-11-24 02:24
Ankhbayaraas busad ni duuriin dyychid gej yu bicheed baigaa ym...??? Mongoliin dyyriin yrlagiig iim humuus tuluuldug boloo yu??? Mergejiliin dyrgyyli tugssun bolgon dyyriin dyychin bish!!! Gants dyyriin dvr dyylj uzeegui heden dyy studiod dyylchihaad yuunii chini mongoliin dyyriin yrlagiig tuluuuluh gej??? Uuursduusuu jaahan ichij syr !!! Ym medehgui ard tumneer daijignahaa boli !!!
Зочин [127.0.0.xxx] 2019-11-22 23:05
Mundag yuma
Зочин [127.0.0.xxx] 2019-11-22 15:18
Алдартнуудаараа бахархаж бнаа Монгол түмэн чинь баярлаж талархаж амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй