Шууд Chart

2020 оны “Grammy” хөгжмийн шагналд нэр дэвшигчдийг зарлажээ

2019-11-21 13:48:20

АНУ-ын Үндэсний урлаг, дуу бичлэгийн академи 2020 оны “Grammy” хөгжмийн шагналд нэр дэвшигчдийг зарлажээ.

Уг арга хэмжээ нь дэлхийн рок поп хөгжмийн ертөнцийн хамгийн том шагналд тооцогддог бөгөөд энэ жил 62 дахь удаагаа болох гэж байна.

“Grammy” шагнал гардуулах ёслол ирэх нэгдүгээр сарын 26-нд Лос-Анжелес хотын “Staples Center” цогцолборт болох бөгөөд “CBS” суваг шууд дамжуулах аж.

Тодруулбал "Шилдэг шинэ уран бүтээлч" шагналд Америкийн дуучин Билли Айлиш, Мэгги Рожерс болон Лиззо /Мелисса Вивиан Жеферсон/, репчин Lil Nas X, “Black Pumas” болон “Tank and the Bangas” хамтлаг, Испанийн дуучин Росалия, Их Британийн дуучин Йола нар дэвшсэн байна.

“Оны бичлэг” шагналд Америкийн “Bon Iver” хиндү-фолк хамтлаг “Hey, Ma” дуугаараа, дуучин Билли Айлиш “Bad Guy” дуугаараа, поп дуучин Ариана Гранде “7 Rings” дуугаараа, H.E.R. (Having Everything Revealed) гэдэг нэрээрээ алдартай дуучин Габриэлла “Габи” Уилсон “Hard Place” дуугаараа, Америкийн соул дуучин Халид “Talk", Lil Nas X “Old Town Road” дуугаараа, Лиззо “Truth Hurts” дуугаараа, рэпчин Post Malone, Суэй Ли нар “Sunflower” дуугаараа орсон бол  “Оны дуу” шагналд Леди Гага /“Always Remember Us This”/, Тейлор Свифт /“Lover”/, Лана Дейл Рей /“Norman F***ing Rockwell”/, Билли Айлиш /“Bad Guy”/, кантри дуучин Тани Такер /“Bring My Flowers Now”/, дуучин H.E.R /“Hard Place”/, Их Британийн дуучин Льюис Капальди /“Someone You Loved/, Лиззо /“Truth Hurts”/ нар нэр дэвшжээ.

“Оны цомог” шагналын төлөө Bon Iver /альбом I,/, Лана Дель Рей /Norman F***ing Rockwell!/, Билли Айлиш /When We All Asleep, Where Do Wer Go?/, Арианна Гранде /Thank U, Next/, H.E.R. /I Used To Know Her/, Lil Nas X /7/, Лиззо /Cuz I Love You /Deluxe// болон рок-хамтлаг Vampire Weekend /Father of the Bride/ өрсөлдөх юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

2020 оны “Grammy” хөгжмийн шагналд нэр дэвшигчдийг зарлажээ  
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй