
Монголын орчин үеийн цирк болон Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Францын алдарт Феникс циркийн тайзнаа "Нүүдэлчин" тоглолтоо хийх гэж байна.
Үүнийг “Ангелс Монгол Модерн” циркийн захирал, продюсер Б.Оргилболд “Феникс” циркийн уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулж, энэ сарын 23-аас эхлэх гэнэ.
Монголын циркийн бие даасан, бүрэн хэмжээний тоглолтыг хамгийн сүүлд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 20 гаруй жилийн өмнө зохион байгуулж байжээ.
Тиймээс "Нүүдэлчин" тоглолт нь Баруун Европд хийж байгаа Монголын циркийн хоёр дахь удаагийн томоохон хэмжээний, бие даасан тоглолт болох юм.
Энэ удаагийн тоглолтод манай улсын 40 гаруй уран бүтээлч оролцох юм байна.




Монголын циркчид Францад тоглолтоо хийнэ | ||
Үзсэн: 768 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.