Шууд Chart

МҮОХ-ны ээлжит ерөнхийлөгч энэ сарын 28-нд тодорно

2019-11-21 14:59:32

МҮОХ-ны дараагийн ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус чуулган энэ сарын 28-нд болно. Уг байгууллагын ерөнхийлөгч Д.Загдсүрэн өнгөрсөн аравдугаар сарын 3-нд “өөрийн хүсэлтээр” ажлаа хүлээлгэн өгсөн тул энэхүү ажил өрнөхөөр болоод байгаа юм.

Тиймээс уг албан тушаалд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын Бадминтоны холбооны ерөнхийлөгч, ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн албыг түр орлон гүйцэтгэгч Б.Баттүшиг, Монголын буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, МВХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Монголын даамны холбооны дэд ерөнхийлөгч асан Ч.Бат-Эрдэнэ, хөнгөн атлетикийн холбооны “генсек” Ч.Зоригтбаатар нар өрсөлдөхөөр болжээ.

Мөн “Олимпийн амьд нэвтэрхий толь” гэгддэг, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Отгонцагаан, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нарыг ч нэр дэмшиж магадгүй гэсэн мэдээлэл ч байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОХ-ны ээлжит ерөнхийлөгч энэ сарын 28-нд тодорно  
Үзсэн: 1443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Амараа [127.0.0.xxx] 2019-11-28 09:11
Бөхчүүдийг удирдах албанд өрсөлдүүлэхээ болих хэрэгтэй. Боловсролтой залуучуудыгаа дэмжих хэрэгтэй.
Монгол [127.0.0.xxx] 2019-11-22 14:23
С.Батболдын хуу Б.Баттушигийг буу дэмжээрэй. Эцэг нь хээр алаг бол хуу нь шийр алаг гэдэг монгол ардын сайхан уг бий. Монголын хамаг херенгийг хулгайлсан оффшорчин эцэгтэй учраас дэмжиж болохгуй
Зочин [127.0.0.xxx] 2019-11-21 17:19
Ба түшиг нь дээр биздээ.мэдлэг боловсролтой залуу хүн
Зочин [127.0.0.xxx] 2019-11-21 16:48
gehdee otgontsagaan olon olon jil tamirchidiin mongonoos idsen dee. odoo bolno biz
Зочин [127.0.0.xxx] 2019-11-21 16:42
Meregjliin tamirchin bxsa iluu medlegtei turshlgatai zaluu xun blx ystoi.
Зочин [127.0.0.xxx] 2019-11-22 22:35
Түшиг нь ядаж боловсролтой залуу даа

Бидэнтэй нэгдээрэй