![](/uploads/201911/news/thumb/88029898880ef60598d82456927ad7ab_x3.jpg)
2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ГХЯ-ны “Мутрын түшээ” танхимд ГХЯ-ны АОДАГ-ын зөвлөх, ШУ-ны доктор Ц. Батбаярын “The Dynamic Decade: Mongolia’s Sovereignty and Foreign Policy between East and West, 1990-2000”, Элчин сайд П. Үржинлхүндэвийн “Ойр дайдын оронтой түншилсэн түүхээс” номын нээлтийн үйл ажиллагааг Дипломатын Академи, Элчин сайд нарын клубаас зохион байгууллаа.
Доктор Ц. Батбаяр номондоо 1990-2000 оны Монголын гадаад харилцаа, түүн дотор бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын тулгуур баримт бичгүүд, мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-тай харилцаа, Зүүн Хойд Ази, Төв Азийн “гуравдагч” хөрш орнуудтай харилцааг ХХ зууны түүхийн дэвсгэр дээр 1990-2000 оны орон зайд задлан шинжилжээ. Элчин сайд П. Үржинлхүндэв Монгол Улсын ойрын хөрш БНАСАУ-тай харилцаж байсан түүхийн нарийн нандин зүйлийг түүхэн цаг үеийн гэрч болохын хувьд нүдэнд харагдтал дүрслэн бичжээ.
Номын нээлтэд Дипломат Академийн захирал Элчин сайд Х. Бэхбат, ГХЯ-ны сайд асан Ц. Гомбосүрэн нар болон ахмад дипломатууд, ГХЯ-ны Газрын захирал, дэд захирлууд, эрдэмтэд, судлаачид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцов.
“Ойр дайдын оронтой түншилсэн түүхээс” номын нээлт болов | ||
Үзсэн: 1023 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.