
“Тэргэнцэртэй сайхан бүсгүй” үндэсний хоёрдугаар уралдааны тэргүүн мисс, титмийн эзнээр Эрдэнэт хотоос оролцсон Болдын Лхамсүрэн тодорчээ.
Тэрбээр Франц Улсад болох “Дэлхийн тэргэнцэртэй сайхан бүсгүй” шалгаруулах олон улсын тэмцээнд оролцох эрх болон мөнгөн шагналын эзэн болсон байна.
Үндэсний уралдааны ёслолын арга хэмжээ “Holliday Inn” зочид буудлын их танхимд 24-35 насны 20 гаруй тэргэнцэртэй бүсгүй оролцож, шилдэг 10 мисс тэргүүн титмийн төлөө өрсөлдсөн аж.
Уралдааны ерөнхий шүүгчээр Монгол Улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд, шүүгчээр хийлч Ч.Дэлгэрцэцэг, Топ модель, загвар өмсөгч Э.Энхболд, Д.Пүрэвсүрэн нар ажиллажээ.
Энэ жилийн үндэсний ялагч Б.Лхамсүрэн нь 35 настай, хувиараа бизнес эрхэлдэг аж. Түүний хэлэх дуртай үг “Чин сэтгэлээсээ хийсэн бүхэн амжилт дагуулдаг”.
Монгол Улсын хэмжээнд 108.071 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэгдсэний 70 гаруй хувь нь олдмол шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон гэх судалгаа бий.
Сүүлийн гурван жилийн статистик мэдээллээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүйсээр нь авч үзвэл 2016 онд 45.2 хувь нь эмэгтэйчүүд, 2017 онд 46.3 хувь, 2018 онд 46.039 хувийг эмэгтэйчүүд эзэлжээ.
“Тэргэнцэртэй сайхан бүсгүй”-гээр Б.Лхамсүрэн тодорчээ | ||
Үзсэн: 1351 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.