Шууд Chart

“World Elite Karate Championships”-оос Н.Нэмүн алт, Н.Нэгүн, О.Одбаяр нар хүрэл медаль хүртлээ

2019-11-25 11:44:01

“World Elite Karate Championships” тэмцээнээс Н.Нэмүн алт, Н.Нэгүн, О.Одбаяр нар хүрэл медаль хүртлээ.

Киокушинкай каратэгийн дэлхийн шилдгүүдийн аварга шалгаруулах “World Elite Karate Championships” тэмцээн Японы нийслэл Токио хотноо болов.

Тэмцээнд 130 гаруй орны шилдэг тамирчид хурд, хүч, авхаалж самбаа, ур чадвар, дайчин чанараараа өрсөлдсөн байна.

Н.Нэмүн нь таван настайдаа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө тулаан хийж байсан бөгөөд  өнгөрсөн жил Японы мэргэжлийн каратэгийн “JOSO Cup-2018” тэмцээнээс мөн хүрэл медаль хүртэж байжээ.

Сонирхуулахад, Н.Нэгүн, Н.Нэмүн нар төрсөн ах дүүс юм. Тэд хамтдаа Улаанбаатар хотод О.Хонгорзул багшийн удирдлага дор бэлтгэлээ хийж буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“World Elite Karate Championships”-оос Н.Нэмүн алт, Н.Нэгүн, О.Одбаяр нар хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй