
Талбайн теннисний эрэгтэй багуудын тэргүүн зэрэглэлийн тэмцээн болох “Дейвис”-ийн цом энэ сарын 18-24-ний хооронд Испани Улсын Мадрид хотын Каяа Магика цэнгэлдэхэд зохион байгуулагдаж, нутаг дээрээ Испаний шигшээ баг зургаа дахь удаагаа түрүүллээ.
Дэлхийн чансааг тэргүүлэгч Рафаэл Надалаар удирдуулсан Испаний шигшээ баг финалын тоглолтод дэлхийн чансааны номер 15 энэ жил 20 настай Денис Шаполаваар ахлуулсан Канадын шигшээ багтай учраа таарч 2:0 гэсэн харьцаатай ялалт байгуулж, “Дейвис”-ийн цомын эзэн боллоо.
Финалын эхний тоглолт Баутиста Агут болон Аугер-Алиассимэ нарын хооронд өрнөж, хоёр сетийн тоглолтонд 7:6(3), 6:3-аар Испани залуу эхний ялалтыг авсан бол дараагийн чухал тулаан хоёр багийн лидерүүдийн дунд өрнөж, Рафаэл Надал, Шапаловыг хоёр сетэнд 6:3 , 7:6(7) гэсэн харьцаатай ялж, аваргын цомыг эх орондоо авч ирлээ.
Харин тэдэнд ялагдсан Канадын шигшээ багийн хувьд финалд үлдсэн амжилт нь тэдний энэхүү тэмцээнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь болжээ. Өмнө нь тэд 1913, 2013 онд хагас шигшээд шалгарч байсан аж.
Испанийн шигшээ баг зургаа дахь удаагаа түрүүллээ | ||
Үзсэн: 513 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.